Шууд Chart

“Оройн ганц мод”-ны “сүүдэрт” маргааш саатаарай

2016-01-08 16:29:53

Зохиолч, яруу найрагч, орчуулагч Д.Оюунчимэг "Оройн ганц мод" романыхаа нээлтийг маргааш Д.Нацагдоржийн нэрэмжит хотын номын сангийн дэргэдэх “Piano Lounge”-ийн хоёрдугаар давхарт хийх гэж байна. Тус номын санаа нь нүүдэлчдийн ёс суртахуун бол хүн төрлөхтөний хамгийн сүүлчийн оршихуй гэдгийг тусгасан байна. Энэхүү нээлтэд уншигч та саатвал зохиолчийн уран бүтээлтэй илүү гүнзгий танилцаж, санал бодлоо солилцон, шинэхэн номоос нь гарын үсэгтэй худалдан авах боломжтой юм.

Тэрбээр 1999 онд “Харанхуйн дуулал” нэртэй шүлгийн түүвэр, 2001 онд “Гэсгээгдэгсэд” тууж, 2003 онд “Очирт уулын бичиглэл” шүлгийн түүвэр, 2006 онд “Тэнгэрийн цаг болоогүй” тууж хэвлүүлж байв. Шүлэг зохиолууд нь ч Хятад, Солонгос хэлнээ орчуулагдаж “Азийн яруу найраг” сэтгүүлд хэвлэгдсэн билээ. Үүнээс гадна Оросын мөнгөн үеийн яруу найрагчдын шүлгүүдийн орчуулгаа “Шүлгүүд” нэртэйгээр 2003 онд хэвлүүлсэн бол 2007 онд Нобелийн шагналт Израйлийн зохиолч И.Зингерийн “Шоша” роман, Аргентений зохиолч Х.Борхесийн “Зүүдний ном”, Х.Кортасарын “Тоглоом дууслаа” өгүүллэгийн түүвэр, Сербийн зохиолч М.Павичийн “Салхины дотоод тал” роман, Оросын зохиолч В.Ерофеевийн “Москва-Петушки” романыг тус тус орчуулан хэвлүүлсэн. Тэрбээр 2008 оноос одоог хүртэл дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “Эрдэнэсийн сан” цувралаар 140 гаруй ном эрхлэн гаргаж, нэр хүндтэй уран бүтээлчдийн хамт судалгааны, орчуулгын, хянан засварлагчийн ажлыг амжилттай гүйцэтгэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Оройн ганц мод”-ны “сүүдэрт” маргааш саатаарай  
Үзсэн: 1498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Энхзаяа [127.0.0.xxx] 2019-04-29 10:20
Нүхээр гоё

Бидэнтэй нэгдээрэй