Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2016.01.10/

2016-01-10 06:57:00

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 01. Адьяа гараг.  Элдэв тэнгэртэн одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. 

Өдрийн сайн цаг нь хулгана,бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой. Морь, нохой, бар, үхэр, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич гахай хулгана жилтнээ сөрөг муу. Буяны эхийг бүтээх, замд гарах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах , буяны үйл, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үйл үүсгэвэл сайн. Байшин эхлэн барих, бэрийн үйл, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, гэр барих, мал самнах, ханах, төөнөх, дээл эсгэх, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахихад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд. Үс засуулбал нас ахар болно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Тайван өдөр. Оюун санаагаа ариусгаж, бясалгал хийснээр та мөнгөөр худалдаж авч боломгүй тайвшралыг олж авах болно. Олон нийтийн үйл ажиллагаа таны авъяас сонирхлыг улам их нээж өгснөөр таны амьдрал өөрчлөгдөж, өөрийн чадвараа ашиглаж, мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Эрчимтэй хөдөлгөөн таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бөгөөд иог бясалгал хийвэл бүр үр дүнтэй байх болно. Таны сэтгэлийг татдаг хүнтэй уулзахаас татгалзах хэрэггүй. Тэвчээртэй байж хайр дурлал өөрөө өсөн дэвжихийг хүлээх хэрэгтэй. Ингэх нь танд өөрийгөө илүү их танихад туслах болно.


Үхэр (4/20-5/20)

Ажлын идэвх нэмэгдэж ажлын ур чадвараа хэрэгжүүлэх өдөр. Та бүтээлчээр сэтгэж дотоод нөөц болоцоогоо нээ. Учир нь ажил тань танаас дээд зэргийн хүчин чармайлт шаардана. Ямар ч тохиолдолд бусдаас тусламж бүү хүлээ. Энэ ордныхны эрүүл мэнд зөвхөн өөрсдийнх нь гарт байна. Дуртай зүйлдээ цаг гаргавал орой таатай өнгөрнө.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр таны сэтгэл санаа тогтворгүй байна. Хүссэн тань бодит байдалтай нийцээгүйгээс сэтгэл гутралд орох эсвэл түрэмгий зан гаргах бололтой. Энэ өдөр тайлан тооцоо хийхгүй байх, өр тавих, зээл авахгүй байхыг зөвлөе. Биеийн хүчний ажил хийх нь тустай. Хэрвээ та энэ байдлыг даван туулж чадвал бүх зүйл сайн сайхан байх болно. Та нийгмийн болон материаллаг байр сууриа дээшлүүлэх магадлалтай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Та бараг мартах шахуу болсон тайван амгалан байдлаа олж авч таашаал эдэлнэ. Бие тань эрүүл саруул байвал ойр зуур аялалд яв. Гэрийн ажил, зохиол ном бичих нь үр өгөөж багатай байна. Хэтрүүлэлгүй зугаацаж цэнгэхийг зөвлөж байна. Найзуудтайгаа, сонирхолтой хүмүүстэй уулзалт хийж бүтээлч байдал чинь амжилт олж сэтгэл ханамж авна. Дотны хүмүүсийн чинь амьдралын туршлага таныг хэрэгтэй зүг рүү чиглүүлж, амьдралдаа чухал шийдвэр гаргахад чинь тусална.


Арслан (7/23-8/22)   

Амралтын өдрийг зөвхөн амрахад зориул. Үр хүүхдүүдтэйгээ усан санд очих, агаарт гарах, аялахыг зөвлөж байна. Хэрэв та сэтгэл зовоосон асуудлуудаа мартаж чадвал ихээхэн эрч хүч хуримтлуулна. Энэ өдөр романтик адал явдал тохиолдох болно. Харин сэтгэл зүрхэндээ бүрэн захирагдан өөрийн үүрэг хариуцлагаа умартаж болохгүй. Азгүй байдлаас тойрч гарах гол гарц нь туйлын анхаарал, болгоомжтой байх явдал.


Охин (8/23-9/22)   

Өнөөдөр төлөвлөгөө зохиохоос илүү ажлын байран дээр өдөр тутмын ажлаа хийхэд хялбар байна. Энэ өдөр буруу зуршлуудаас татгалзаж, эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд таатай. Өчигдөр болсон таагүй явдлуудын учрыг олохыг хичээ. Уулзалт төлөвлөх, гэрээ хийх, цахилгаан шуудангаар мэдээлэл солилцоход сайн. Магадгүй зөвхөн өнөөдөр танд хэцүү асуудал тулгарч, биеэ барих чадваргүй болно. Гэхдээ үүнийг өөрийн ухамсар, дотоод итгэл үнэмшлээрээ гарах гарцыг хайх хэрэгтэй.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр таны сэтгэл санааны бат бөхийг шалгах өдөр. Таны хайрт далд муу санаа агуулж, гэр бүлийн тогтвортой байдлыг тоглоом болгохыг хүсэж байж болзошгүй байна. Гэхдээ та үүнд хэзээд бэлэн байдаг авьяастай болохоор ямарч хүндрэлгүйгээр асуудлыг зохицуулна. Гэнэтийн яаруу сандруу үйлдэл гаргахгүй байхыг хичээж, аль болох биеэ барих шаардлага танд тулгарна. Энэхүү үйлдэл чинь бусдад инээдтэй харагдах болно.


Хилэнц (10/23-11/21)   

Өөрийн өнөөгийн албаны байр суурийг үл зөвшөөрсөн эсвэл оршин тогтнож буй шатлан захирах ёсыг хүлээн зөвшөөрөөгүйгэээс удирдлагатайгаа муудалцаж болзошгүй байна. Өөрийгөө хүрээлэн буй орчинтойгоо сөргүүлэн тавих нь эрчимжинэ. Эрүүл мэнддээ анхаар. Бие тавгүйтэх магадлалтай. Хоолны дэглэм сахиж, биеийн тамирын дасгал хийхэд тохиромжтой. Барилгын салбарт ажиллагсад өнөөдөр азын тойрогт орсон байх тул санаж бодсон зүйлээ хэрэгжүүлэхэд таатай байна.


Нум (11/22-12/21)   

Шинэ ажлыг эхлэхэд бус дуусгахад таатай өдөр. Амьдралын эрч хүч өндөр байна. Бэлгийн эрч хүч, зөн билэг их байна. Анхааралтай бодож төлөвлөсөн ажил амжилттай болно. Эртний хамтрагчтайгаа харилцаагаа тасалж, балмад авир гаргах бололтой. Шударга бус байдлаас чинь болж шийтгэл ирж болзошгүй. Хямгатай байх нь ашигтай.


Матар (12/22-1/19)   

Хувийн амьдрал тийм ч таатай бус. Таны хөнгөмсөг зангаас болж гэнэтийн хэрүүл маргаан гарна. Шийдвэр гаргахдаа зөн билэгтээ найд. Ойрын өдрүүдэд зөн билэг чинь таныг хуурахгүй. Амьдралын чадамж ердийнхөөс буурах нь. Биеийн байдал муудсанаар толгой өвдөх магадлалтай. Ажил мэргэжлийн хүрээнд санхүүгийн томоохон алдагдалд хүрэхийг үгүйсгэхгүй. Ямарваа нэгэн хамтын үйл ажиллагаанд анхааралтай хандах хэрэгтэй. Бусдын бодол санаанд бүү найдаарай.


Хумх (1/20-2/18)   

Сүй тавих, гэр бүл батлуулах, үp тогтооход таатай өдөр. Идэвхтэй амрах, өвлийн хүрээлэнгээр зугаалахад таатай, ойрын хүмүүстэйгээ түүдэг гал, лааны, камин зуухны хажууд ярилцан суухад тохирох өдөр. Хүнд хүчир биеийн хөдөлмөр, нягт нямбай үйл ажиллагаа шаардах ажил хийсний хэрэггүй. Амьдралынхаа шинэ үe шатыг эхлэхдээ ажил хэрэг болон төрөл садныхаа харьцааг хэвийн болго. Та сонгосон замаасаа буцаж болохгүй. Эхэлсэн ажлаа заавал дуусгаарай. Бүx өрөө төлж барагдуул.


Загас (2/19-3/20)

Худалдаа, санхүүгийн үйл ажиллагаа амжилттай шийдвэрлэгдэнэ. Ажил дээр зөвхөн та л гүйцэтгэж чадах шинэ ажлууд олон байна. Таны ажил хэрэгч идэвх зүтгэлийг удирдлага, бизнесийн түншүүд тань үнэлэх болно. Уран бүтээлд сайн өдөр. Цүнх дүүрэн юмтай хүн зүүдлэх, тааралдвал ажил хэрэг бүтэмжтэй байна. Өнөөдөр таны хувьд бүхний анхаарлын төвд байх тул үйл хөдлөлөө анхаарч яваарай. Хутга сэрээ унах, шил хагарах нь мууг зөгнөх болно.


Өнөөдрийн зурхай /2016.01.10/  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй