
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун зүгийн нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.
2016 оны 01 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Аруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 22-27 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны нэгдүгээр сарын 11-нээс нэгдүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 13-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 13-нд говь, талын нутгаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн | ||
Үзсэн: 388 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.