
Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын спортын УАШТ өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Тэмцээнд 34 байгууллагын эрэгтэй 141, эмэгтэй 81 нийт 224 гаруй боксчин эрэгтэй 10, эмэгтэй найман жинд өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдийн жинд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос тамирчид оролцож байгаа юм.
Тэмцээнийг ОУБХ-ны дүрэмд заасны дагуу эрэгтэй гурван минутаар гурван үе, эмэгтэй хоёр минутаар дөрвөн үе тоглоно.
Өнөөдөр эрэгтэй 48 кг, 56 кг, 60 кг, эмэгтэй 48 кг, 57 кг, 64 кг-ын жингийн урьдчилсан тулаан явагдаж, 60 кг-ын жинд өрсөлдөх байсан Ази тивийн болон Азийн наадмын аварга "Хилчин" спорт хорооны тамирчин Д.Отгондалай өрсөлдөгчгүйгээр ялалтаа шууд авлаа. Түүний өрсөлдөгч “Барсалено” клубын тамирчин А.Дашдэжид тодорхой шалтгааны улмаас рингэд гараагүй юм. Түүний дараа "Хангарьд" спорт хороо, "Ариг" банкны тамирчин Б.Жавхлан өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхлээ. "Барселона" клубын тамирчин Б.Тамир, “Алдар” спорт хорооны тамирчин Н.Баасандоржийг 2:1-ээр, “Алтан-Од" клубын тамирчин Б.Цэндсүрэн БТСДС-ийн М.Тэмүүжинг 3:0-ээр, өнгөрсөн жилийн залуучуудын улсын аварга Д.Мөнх-Эрдэнэ Баянхонгор аймгийн тамирчин С.Мөнхбаатарыг 3:0-ээр, "Ко" клубын тамирчин Ц.Жамъяанбат Дархан-Уул аймгийн тамирчин Б.Наранцогтыг 2:1-ээр, “Хангарьд” клубын тамирчин А.Пүрэвдаваа “Зеус” клубын тамирчин Б.Золжаргалыг 3:0-ээр, “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энхмандах техникийн илт давуугаар, БХД-ийн тамирчин Г.Ариунболд, Баянхонгор аймгийн тамирчин Б.Далайцэрэнг, эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн Баянгол дүүргийн тамирчин Б.Баяржаргал, 48 кг-д өрсөлдсөн Дорнод аймгийн тамирчин У.Шинэцэцэг Орхон аймгийн тамирчин Б.Хонгорзулыг 3-0-ээр, 48 кг-ийн жинд өрсөлдсөн “Хангарьд” клубын тамирчин Ж.Нямсүрэн, “Алдар" спорт хорооны тамирчин М.Энхжаргалыг 2:1-ээр, -48 кг-ийн жингийн тоглогч Дорнод аймгийн тамирчин Л.Алтанцэцэг "Ширэн бээлийтэн" клубын тамирчин С.Мөнгөнгэрэлийг техникийн илт давуугаар хугацаанаасаа өмнө, мөн энэ жингийн тамирчин "Улаан арслан" клубын тамирчин Б.Норжамил Хөвсгөл аймгийн тамирчин М.Эрдэнэтуяаг 3:0-оор тус тус ялсан юм.
Маргааш эрэгтэй 52 кг, 64 кг, 69 кг, 91 кг, эмэгтэй 51 кг, 54 кг, 57 кг-ын жингийн тамирчдын тулаан болно.
Боксын УАШТ-ий эхний өдрийн тулааны дүн гарлаа | ||
Үзсэн: 522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.