Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-01-12 09:58:00

2016 оны нэгдүгээр сарын 12-оос нэгдүгээр сарын 19-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Хугацааны дунд үеэр цас орж хүйтний эрч чангарна-


Баруун аймгуудын нутгаар14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи зарим газраар 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 15-17нд хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Отгон, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм өдөртөө 28-33 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм өдөртөө 10-15 радус, бусад нутгаар шөнөдөө 27-32  хэм өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна.


Төвийн аймгуудын нутгаар: 13,17-нд нутгийн зүүн хэсгээр, 15-16нд ихэнх нутгаар цас орж салхи хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 15-17-нд хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 41-46 хэм өдөртөө 29-34 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм өдөртөө 19-24 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сул байна.        


Зүүн аймгуудын нутгаар: 12-13,15-17-нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр цас орж салхи хойноос 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн байна. Ялангуяа хугацааны сүүлийн хагаст хүйтний эрч нилээд чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.


Говийн аймгуудын нутгаар: 15-17нд зарим газраар цас орж, салхи 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. хугацааны эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 27-32 хэм өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн, 16-18-нд хүйтний эрч чангарч  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 33-38 хэм өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй