
“Ромео, Жульетта” жүжиг сурагчдын амралтын хуваарьт шилжлээ. Энэхүү жүжиг нь УДЭТ-т өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн ч одоо болтол танхимын суудал бараг хоосон үлдсэнгүй.
1966 онд Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа С.Гэндэнгийн найруулгаар анх удаа тавигдаж байсан бол 1996 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж УДЭТ-т дахин сэргээсэн юм. Тэгвэл энэ удаа УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар залуу уран бүтээлчдийг сонгон ажилласан нь мөн л шинэ шийдэл болов. Өдгөө ЕБС-ийн сурагчид амарч байгаа болохоор тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн тулд цагийн хуваариа ийнхүү өөрчилсөн байна. Тодруулбал, өнөөдөр, маргааш 15:00, энэ сарын 29-нд 18:00, 30, 31-нд 17:00 цагаас тоглохоор болжээ. Гэхдээ зөвхөн ахлах ангийнханд нээлттэй гэсэн шүү.
“Ромео, Жульетта” сурагчдыг урьж байна | ||
Үзсэн: 348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.