Шууд Chart

Б.Урангоо дэлгэцийн бүтээлд хүч үзнэ

2016-01-12 12:28:20

“Хязгааргүй” театрын жүжигчин Б.Урангоо “Love club” нэртэй өсвөр үеийнхэнд зориулсан уран сайхны кинонд дунд сургуулийн Нийгмийн ажилтны дүрд тоглож байна. Тус киног “ZMN” продакшн бүтээж, ерөнхий найруулагчаар Д.Золбаяр, продюсер, зохиолчоор Ц.Ганбат, гүйцэтгэх продюсерээр Г.Цоггэрэл, дууны найруулагчаар Н.Төгсөө нар ажиллаж буй.

Зураг авалтын ихэнх хувь нь нийслэлийн 24 дүгээр сургуульд хийж буй аж. Киноны нээлтийг ирэх сарын 14 буюу Валентины өдөр хийх юм байна.   

“ZMN” продакшн “Өвлийн уянга”, “Ийм нэгэн дурлал”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг”, “Миний муу аав”, “Хоёулаа унтах уу”, “Хамгийн чухал нь”, “Аравт” зэрэг уран сайхны киног бүтээж байсан туршлагатай. 

Мэргэжлийн уран бүтээлчдийн зүгээс жүжиглэх ур чадвараараа өндөр үнэлгээ аваад буй Б.Урангоо нь Л.Ванганы “Жож Сэрээнэн”, Д.Батбаярын “Хайрыг хайрла”, Н.Ганхуягийн “Айдаа”, А.П.Чеховын “Баавгай” зэрэг драмын, “Зугаалга”, “Найруулагч”, “Ээж” зэрэг хошин жүжиг, олон арван дууны клипэнд тогложээ. Дээрх киноны зураг авалтын үеэр ч түүнд бусад продакшн, студиэс уран сайхны кинонд тоглуулах санал ирүүлээд байгаа гэнэ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Урангоо дэлгэцийн бүтээлд хүч үзнэ  
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2016-01-12 20:00
amjilt hvsie
Зочин [202.9.41.xxx] 2016-08-24 18:31
Bayarallaaa mash ih
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-01-12 13:50
Чаднаа Урангоо
Зочин [202.9.41.xxx] 2016-08-24 18:31
Bayarallaaa chadnaa

Бидэнтэй нэгдээрэй