
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 15-16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
2016 оны нэгдүгээр сарын 12-ний 20 цагаас нэгдүгээр сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
2016 оны нэгдүгээр сарын 14-нээс нэгдүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун зүгийн нутгаар, 15-16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-наас хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн | ||
Үзсэн: 485 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.