
Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд гурав дахь өдрөө үргэлжилнэ. Тэмцээний хуваарийн дагуу эрэгтэй 49, 56, 60 кг, эмэгтэй 48, 60, 69 кг-ын жингийн хэсгийн хагас шигшээ болон шөвгийн наймын тоглолт болох юм.
Тэмцээнд 34 байгууллагын эрэгтэй 141, эмэгтэй 81 боксчин эрэгтэй 10, эмэгтэй найман жинд өрсөлдөж байгаа билээ. ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос ч эмэгтэй тамирчид оролцож байна. Өвөрмонголоос оролцож буй 54 кг-ын Г.Цасанцэцэг, 57 кг-ын О.Доноо нар өрсөлдөгчөө хожиж, хагас шигшээд үлдээд байна.
Тэмцээний сүүлийн өдөр буюу ирэх ням гарагт эрэгтэй, эмэгтэй бүх жингийн алтан медалийн төлөөх тулаан болно.
Боксын хагас шигшээ тэмцээн өнөөдөр болно | ||
Үзсэн: 520 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.