Шууд Chart

“Зүрхэнд дуссан нулимс” киноны нээлт болно

2016-01-14 08:45:34

“Моритон” энтертайнмент “Маршалл креатив” агентлагийн хамтын бүтээл “Зүрхэн дуссан нулимс” уран сайхны киноны нээлт болно. Зохиолч, найруулагчаар Л.Ариунболд, продюсероор А.Мөнхтулга нар ажилласан байна. Гол дүрд М. Золжаргал, Б.Энхчимэг, Ж.Цовоо нар тоголсон аж. Киноны агуулга нь Цэнгэл хэмээх бүсгүй нь Гийгүүлэн, Эгшиглэн хэмээх охинтой. Түүний өмнөх нөхөр ертөнцийн мөнх бусыг үзүүлснээс хойш амьдралын эрхэнд Хүдрээ гэдэг залуутай танилцан хамт амьдарна. Тэрбээр өмнөд хөрш улс руу ганзгын наймаа хийж амьдралаа залгуулдаг. Нэгэн удаа ээлжит бараагаа татахаар явахдаа хилс хэрэгт ордог. Энэхүү хэрэг чухам яаж өрнөхийг үзэгч та тус киноноос үзээрэй.

Киноны нээлт маргааш болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Зүрхэнд дуссан нулимс” киноны нээлт болно   
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй