Шууд Chart

Талбайн теннисний 131 жилийн түүхтэй тэмцээн болж байна

2016-01-14 12:32:50

Спортын ертөнцийн 2016 оны улирлын тэмцээнүүд эхэлж байна. Тэгвэл талбайн теннисний улирлын цуврал Австрали улсын Сидней хотод "Апиа интернейшнл" тэмцээнээр үргэлжиллээ. "Апиа Интернейшнл" тэмцээн бол цуврал тэмцээнүүдээс хамгийн удаан хугацаанд үргэлжлэн явагдаж байгаагаараа онцлог юм.

Тус тэмцээн анх 1885 оноос хойш одоог хүртэл 131 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Нийт 2 сая долларын шагналын сантай энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 33, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 28 тамирчид өрсөлдөж байгаа.

Тэмцээний ялагч 687 мянган долларын шагнал хүртэх юм. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тоглолтод дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа Румины теннисчин Симона Халеп, дэлхийн чансааны 34-т эрэмбэлэгдэж байгаа Францын теннисчин Каролина Гарсиатай учраа тааран тоглолоо.

Тоглолтын эхний үед Симона Халеп өрсөлдөгчөө 6:4-ийн харьцаатай буулган авсан бол тоглолтын хоёрдугаар үед Каролина Гарсиа 2:6-ийн харьцаатай хожсоноор тоглолтын тооны харьцааг 1:1 болгон тэнцүүлээд байсан. Улмаар шийдвэрлэх 3 дугаар үед дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа Симона Халеп өрсөлдөгчөө 6:1-ийн харьцаатай буулган авснаар энэ өдрийн тоглолтын хожлыг өөрийн болгосон юм.

Түүний дараагийн өрсөлдөгч Чехийн Плискова юм. "Апиа интернейшнл" тэмцээний эрэгтэйчүүдийн төрлийг дэлхийн чансааны 17-д бичигдэж байгаа Австри улсын тамирчин Бернард Томич тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүдийг Румины теннисчин Симона Халеп тэргүүлж байна. Тэмцээн энэ сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилж, аваргуудаа тодруулна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Талбайн теннисний 131 жилийн түүхтэй тэмцээн болж байна   
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй