Шууд Chart

Футзалын шөвгийн наймд шалгарсан багийн нэрс тодорлоо

2016-01-14 15:49:14

МХБХ-оос зохион байгуулж буй футзалын өсвөрийн УАШТ-ий шөвгийн наймд “Арвис”, “Хараацай”, “Улаанбаатарын Унаганууд”, “Дэрэн”, “ИНХ”, Хан-Уул дүүрэг, “Алтанбөмбөг”, “ДМЮ” зэрэг багууд шалгарч үлдлээ. Тэмцээн U-11 болон U-13 гэсэн насанд зохиогдож байгаа юм.

Харин орон нутгаас оролцсон есөн багаас Сүхбаатар, Төв аймаг болон Замын-Үүдийн “Түмэн од” баг хэсгээс гаран хасагдах шатанд өрсөлдсөн ч харамсалтай нь ялагдаж тэмцээнийг орхив.

Өнөөдөр тэмцээний 11 хүртэлх насны шилдэг 16 баг хоорондын тоглолтоо хийж байна. Одоогийн байдлаар “Сэлэнгэпресс”, “Монголын Тэмүүлэл”, "Архангай", “Хараацай” мөн “ФС Сумида” баг шигшээ тоглолтод оролцох эрхээ авлаа. Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт нь Архангай, Сүхбаатар аймгийн багийн тоглолт байсан. Үндсэн цагт Архангай аймгийн баг 3-2 харьцаатай ялалт байгуулсан. Дорнод аймгийн баг харин “ФС Сумида” багт 2-1-ээр хожигдож тэмцээнийг орхилоо. Одоо “Дархан шилүүс” ба “Эрхэс”, үүний дараа “Арвис” болон Сүхбаатар дүүрэг, хамгийн сүүлд Чингэлтэй дүүрэг ба “ГАЖА Зүүнхараа” баг гэсэн сонирхолтой тоглолт үлдээд байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын шөвгийн наймд шалгарсан багийн нэрс тодорлоо  
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй