
Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 51 кг-ын шигшээ наймын тоглолт дуусч, Азийн наадмын хүрэл медальт, улсын есөн удаагийн аварга ОУХМ М.Нандинцэцэг алтан медаль зүүлээ. Тэрбээр "Од" клубын тамирчин О.Энхмаатай аваргын төлөө тоглож техникийн илт давуугаар ялж, тус тэмцээнээс 13 дахь медалиа хүртэв. Тодруулбал, есөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан билээ. М.Нандинцэцэг өмнөх тоглолтуудад ОХУ-ын Буриадын Серебрякова Кристина, Сүхбаатар аймгийн Б.Мөнхнаранг 3:0, Өвөрмонгол Жао Дандан, "Алдар" спорт хорооны тамирчин А.Энхцацралыг 2:1, “Эрдэнэт” бокс клубын тамирчин Б.Мөнгөнсаран, "Ихэр бээлий " клубын тамирчин Х.Уянга нарыг ялсан юм.
М.Нандинцэцэг УАШТ-ээс 13 дахь медалиа хүртлээ | ||
Үзсэн: 1923 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.