
Монгол Улсын гавьяат тамирчин Доржпаламын Нармандах АНУ-ын Атланта хотод болсон зуны олимпийн XXVI наадмаас хүрэл медаль хүртсэний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг түүний төрөлх нутаг болох Орхон аймаг тун удахгүй тэмдэглэх гэж буйг тохиолдуулан энэхүү зургийг уншигч танд сонирхуулж байна. Монгол Улсын ардын багш, улсын аварга, гавьяат тамирчин О.Балжиннямын гурван шавь дээрх олимпоос медаль “зулгаахаа” дөхсөн. Тодруулбал, П.Нямлхагва Японы Юкио Накамурагаас юүко үнэлгээ салгасан ч шүүгч булхай хийж, гол найдвар гавьяат тамирчин Х.Болдбаатар болоод байв. Гэвч тэрбээр наран улсын тамирчин Кензо Накамуратай ач тач үзэлцсэн ч мөн л шүүгч гуайн санаатай явуулга нөлөөлж, манайхыг илүү торгосноор элэг нэгт бидний бухимдлыг төрүүлж байв. Ингээд цэл залуу жүдоч Д.Нармандах хуучин ЗХУ-ын Беларусийн тамирчин Н.Багировыг сонгодог мэхээрээ цэвэр “шидэж”, цорын ганц хүрэл медалийг эх орондоо авч ирсэн юм. Тэрбээр тухайн үед 20 нас, найман сар, есөн хоногтой байснаараа хамгийн залуу медальтнаар тодорч байв.
Х.Болдбаатар, П.Нямлхагва нар олимпийн медальтанд баяр хүргэж буй агшин.
Зураг түүх өгүүлнэ | ||
Үзсэн: 2677 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.