
Олон улсын идэрчүүдийн хөлбөмбөгийн “Сардиниа Каф-2016” цомын тэмцээнд манай улсын хөлбөмбөгийн холбоог оролцуулах тухай захидал иржээ. Энэхүү тэмцээн нь жил бүр Итали улсын Сардини арлын Саглиари хотод зохион байгуулагддаг билээ. Өнгөрсөн жилийн хувьд Канад, Энэтхэг, Перу, Грек, Ирланд, ОХУ болон Швейцар, Англи, Бельги, Аргентин, Австрали, Франц, Испани, Португал гэсэн улсын хөлбөмбөгийн холбоо оролцсон бол энэ жилээс хүрээгээ тэлж Ази тивээс зарим улсын холбоог оролцуулахаар шийдсэнд ийнхүү манайх багтаад байгаа аж.
“Сардиниа Каф-2016”-ийн урилга иржээ | ||
Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.