
Бид цөс чулууждаг гэдгийг мэддэг боловч эхогоор харагддаггүй цул эрхтэн болох элэг чулууждаг гэдгийг тэр бүр мэддэггүй билээ.
Тэгвэл элэг нь буруу хооллолт, хэт их өөх тосноос үүдэлтэйгээр чулууждаг байна. Тэрхүү чулууг мэс заслын бус аргаар гаргаж эрүүлжүүлэх боломжтой байдгийг "Элэг цэвэрлэх гайхамшигт арга" номд тодорхой заажээ.
Гэвч хэд, хэдэн нөхцөлд элэг угаахыг хориглодог байна. Тодруулбал, юун түрүүнд та эход цөс тань чулуутай эсэхийг шалгуулах шаардлагатай. Цөсөө авахуулсан, эсвэл цөсний чулуутай хүн элгээ цэвэрлэж угаахыг хориглоно. Мөн жирэмсэн, хөхүүл эх элгээ угааж болохгүй. Үүнээс гадна элэгний хатуурал болон вирустай хүн элгээ угааж болдоггүй гэдгийг онцгойлон анхааруулжээ.
Элгийг нэг удаа угаахад 200-5000 ширхэг чулуу гардаг бөгөөд жилд 2-4 удаа элгээ цэвэрлэж занших хэрэгтэй гэнэ.
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл "Элэг цэвэрлэх гайхамшигт арга" номыг унших боломжтой. Мөн Google search, YouTube-ээр “Liver Stone” гэж бичээд уншиж судлах боломжтой юм.
Цөсний чулуутай хүн элгээ угааж болдоггүй | ||
Үзсэн: 2222 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.