Шууд Chart

Өнөө шөнө ихэнх нутгаар цас орно

2016-01-15 16:51:43

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө ихэнх нутгаар цас орж, ойрын хоногуудад хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.


2016 оны нэгдүгээр сарын 15-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ.  Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт  19 хэм, 20 цагт 22 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 72 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой  байна.


2016 оны нэгдүгээр сарын 15-ны 20 цагаас нэгдүгээр сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 28-33 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 31-35 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн, Халх голын сав газраар 33-38 хэм, бусад нутгаар 28-33 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 25-27  хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,  зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.


2016 оны нэгдүгээр сарын 17-ноос нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар, 19,20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна.


Өнөө шөнө ихэнх нутгаар цас орно  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй