Шууд Chart

“Арвис” клүб хоёр насны ангилалд илүүрхлээ

2016-01-15 18:14:07

МХБХ-ны футзалын өсвөрийн УАШТ-ий хагас шигшээ тоглолтод өрсөлдөх багууд бүрэн тодорлоо. Өнөөдрийн тоглолтууд 13 хүртэлх насны ангилалд оролцож буй багуудаар эхэлсэн юм. Улмаар шилдэг найман баг хоорондын тоглолтоо хийн дөрвөн баг үүнээс шалгарсан.

Түүнчлэн 11 хүртэлх насны багууд үүний дараа тоглож улмаар хагас финалд өрсөлдөх багууд тодорлоо. Эхлээд “Сэлэнгэпресс” ба “Монголын тэмүүлэл” багуудын дунд тоглолт болсон. Гэхдээ 7:1-ээр “Сэлэнгэпресс” илүүрхэн буулгаж авснаар дараагийн шатанд оролцох болзлоо хангав. Тэгвэл орон нутгийн багуудаас цор ганцаар энэ хүртэл яваад байгаа Архангай аймгийн баг харамсалтай нь 2:1 харьцаатай “Хараацай” клүбт ялагдсанаар тэмцээнийг орхиж байна. Тэмцээний бага буюу 11 хүртэлх насны гурав дахь тоглолт “ФС Сумида” болон “Эрхэс” багийн дунд болж үндсэн цагт 7:3 харьцаатай “Эрхэс” клүб хожил байгууллаа.

Тэгвэл хамгийн сүүлийн тоглолт “Арвис” болон “Чингэлтэй” дүүргийн багуудын дунд боллоо. Тун сонирхолтой тоглолт болсон. “Арвис” клүб энэ оны футзалын улсын аварга шалгаруулах тэмцээнд эрчүүд алт, эмэгтэй тамирчид насанд хүрэгчдийн ангилалд мөн алтан медаль хүртээд байсан. Харин өнөөдөр 13 хүртэлх насны ангилалын тоглолт маш их өрсөлдөөн дунд үргэлжилж 4:3 харьцаатай “Чингэлтэй” дүүргийн баг ялалт байгуулан хагас шигшээд өрсөлдөх сүүлийн эрхийг авлаа. “Арвис” клүбийн хувьд ийнхүү хоёр насны ангилалд аль алинд нь тэмцээнийг өндөрлүүллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Арвис” клүб хоёр насны ангилалд илүүрхлээ  
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй