Шууд Chart

Гэр хороололд шинэ эмнэлэг нээлтээ хийнэ

2016-01-16 09:33:46

Монголын анхны хоспис болох "Найдвар" эмнэлэг өнөөдөр 10 цагт Дамбадаржаад шинэ байрны нээлтээ хийх гэж байна. "Улаанбаатар" ротари клуб нь “Найдвар” хоспис эмнэлэгийг үндэслэн байгуулагч, захирал Б.Бүрэнжаргал эмчийн 13 жилийн уйгагүй, бусдын төлөөх зүтгэлийг нь үнэлэн түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2015 онд Олон улсын Ротари хөдөлгөөний хүмүүнлэгийн шагнал болох “THE ONE” хэмээх нэр хүнд бүхий шагналд нэр дэвшүүлсэн нь шалгарч, энэхүү шагналыг авсан Монголын анхны сайн үйлстэн болсон билээ.

Тэрээр тус шагналыг дагалддаг 50 мянган долларын шагналаар тус эмнэлгийн байрыг худалдан авчээ. "Найдвар" эмнэлгийн хамт олон эдгэшгүй хүнд өвчтэй 100 гаруй хүүхдүүдэд ямарч үнэ төлбөргүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж,  архины хамааралтай болон орон гэргүй хүмүүс, хэвтрийн өвчтөн, асран хамгаалагч, ар гэрийн тусламжгүй өвчтөнүүдэд гэрээр тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.


Гэр хороололд шинэ эмнэлэг нээлтээ хийнэ  
Үзсэн: 1045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-01-16 11:34
Ойлгосонгүй Уг нь их сайхан үйл ажиллагаа байна Эмнэлэг нээх гээд байгаа юм уу Хуучин эмнэлэг худалдаж авсан юм уу
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-01-16 11:34
Ойлгосонгүй Уг нь их сайхан үйл ажиллагаа байна Эмнэлэг нээх гээд байгаа юм уу Хуучин эмнэлэг худалдаж авсан юм уу

Бидэнтэй нэгдээрэй