Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 36 хэм хүйтэн

2016-01-16 16:00:09

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, ойрын хоногуудад бүх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.


2016 оны нэгдүгээр сарын 16-ны 20 цагаас нэгдүгээр сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө  Хангайн уулсаар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 30-35 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 33-38 хэм, бусад нутгаар 28-33 хэм, өдөртөө бүх нутгаар 23-28 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 36-38 хэм, өдөртөө 24-26  хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37-39 хэм, бусад хэсгээр 34-36 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.


2016 оны нэгдүгээр сарын 18-наас нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 18-нд зарим газраар, бусад хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 36 хэм хүйтэн  
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй