
2016 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндий болон Хараа, Ерөө голын саваар 28-33 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 22-27 хэм, Алтайн өвөр говиор 6-11 хэм, Өмнөговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 19-24 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 20-22 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 хэм хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2016 оны нэгдүгээр сарын 19-наас нэгдүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд нутгийн баруун хагаст, 20,22-нд зарим газраар, 21-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 20-22-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 28-33 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.19,20-нд нутгийн өмнөд хэсгээр хүйтний эрч бага зэрэг суларна.
Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн | ||
Үзсэн: 408 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.