Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-01-18 11:58:00

2016 оны нэгдүгээр сарын 18-аас нэгдүгээр сарын 15-ыг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Хугацааны эхний хагаст цас орон  шуурч, хүйтний эрч чангарна-


Баруун аймгуудын нутгаар19-20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 24-25-нд зарим газраар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. 18-22-нд хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Отгон, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм өдөртөө 33-38 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 хэм өдөртөө 13-18 радус, бусад нутгаар шөнөдөө 28-33  хэм өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна.


Төвийн аймгуудын нутгаар: 19-20-нд зарим газраар цас, 21-22-нд бага зэргийн цас орж салхи зүүн хойноос 7-12 м/с хүрч явган шуурга шуурна. 18-19-нд хүйтний эрч бага зэрэг сул байх ч 20-23-нд хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 43-48 хэм өдөртөө 31-36 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.        


Зүүн аймгуудын нутгаар: 20-21нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж салхи хойноос 12-16м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.


Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-21-нд зарим газраар цас орж, салхи хойноос 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 28-33 хэм өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн, 21-23-нд хүйтний эрч чангарч  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 33-38 хэм өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй