
Дуучин М.Нарантуяа буюу Нара дэлгэцийн бүтээлээр үзэгчидтэйгээ эргэн уулзана. Тэрбээр хүүдээ ихэнхи цагаа зарцуулсаар дууны уран бүтээлээ түр орхигдуулаад байсан юм. Гэвч “Маск” продакшны залуу уран бүтээлчид болох Ц.Ганзориг, Ш.Жавхлан нарын хүсэлтээр “Би ээж болмоор байна" уран сайхны кинонд тоглож байна. Зураг авалтыг "Twins film"-ийн уран бүтээлчид гүйцэтгэж, төгсөх шатандаа яваа аж.
Сүүлийн үед манай улсад үр хөндүүлэх болон хүүхэдтэй болохыг хүссэн ч энэ мөрөөдөл нь биелдэггүй залуучууд олширсоор байгаа. Үүнийг дээрх кино харуулахдаа хэрхэн сэргийлэх, ямар арга хэмжээ авбал зохимжтойг тусгах гэнэ.
Дуучин Нара “Би ээж болмоор байна” гэнэ | ||
Үзсэн: 488 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.