Шууд Chart

“Морин хуур-2015” наадмын гала тоглолтод оролцох бүтээлийн нэрс тодорлоо

2016-01-18 12:10:29

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадмын эхний шатанд шалгарсан уран бүтээлийн нэрс тодорлоо. 29 дэх жилдээ болж буй тус наадамд Баян-Өлгий, Увс, Хэнтий, Орхон аймгийн хөгжмийн зохиолчдын нийлсэн 93 бүтээл өрсөлдснөөс эхний шалгаруулалтад 25-ийг нь кодоор шүүн сонгосон байна. Кодоор шүүсний давуу тал нь бүтээлээ ирүүлсэн уран бүтээлчдийн нэр далд явагдах юм. Ингэснээр шударга, орчин үе хэв маягт нийцэж байгаа юм. Эхний шалгаруулалт өнгөрсөн бямба гаригт нийслэлийн “Улаанбаатар” чуулгад болсон. Өнгөрсөн жилүүдэд өрсөлдсөн бүтээлүүдийг нийтийн, рок поп, хүүдийн зэрэг долоон номинацад шүүдэг байсан бол энэ жил зөвхөн нэг хүрээг хамарч тухайн онд зохиогдсон хэний бүтээл гойд сайн байхыг нэрлэхдээ нийт хэжүүрээр нь дүгнэх юм. Хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүд энэ сарын 28-нд СТӨ-нд болох гала тоглолтод ороцсноор эхний таван бүтээлийг шалгаруулна. Шүүгчдийн хувьд одоогоор нууц байна.

Гала тоглолтод оролцох уран бүтээлийн нэрс:

  1. Н.Жанцанноров - "Бурхан Халдун"
  2. Д.Дорлиг - "Аав л нутаг хоёр минь"
  3. Д.Нацагдорж - “Тэнгэрийн хаяа”
  4. Д.Цэцэрлэг – “Ээж минь та урт наслаарай”
  5. Р.Санжсүрэн – “Хүчтэний манлай”
  6.  Б.Магсаржав – “Гэргий ээж”
  7. Г.Тэрбиш – “Ембүүтэй нуур”
  8. Х.Алтангэрэл – “Дарьгангын хээр тал”
  9. Н.Чулуунхүү – “Алтан овог”
  10. Цэн.Эрдэнэбат – “Уйдашгүй эх орон”
  11. Б.Цогтдэлгэр – “Сүүнд ивэлсэн хайр”
  12. Д.Ариунболд – “Тэнгэр энэтэй аав”
  13. Д.Батсүх – “Дөрвөн цагийн аяс”
  14. Б.Бямбабаяр – “Цэцэн ханы нутаг”
  15. Б.Бат-Эрдэнэ – “Хоймор өнжих нар”
  16. У.Пүрэвсүрэн – “Отгонтэнгэр тандаа”
  17. Г.Жанцансамбуу – “Хакүхо их аварга”
  18. Н.Бат-Өлзий – “Аглагт бүтээлийн орон”
  19. Ц.Саранзаяа – “Хамгийн сайхан орой”
  20. Ц.Пүрэвхүү – “Жигүүрт саарал”
  21. Д.Чулуун – “Улаанбаатар”
  22. Т.Сэр-Од – “Тавилангийн харгуй”
  23. У.Нармандах – “Эхийн сэтгэл”
  24. А.Мөнгөншагай – “Хайрын цагаан даль”
  25. Х.Мөнхертөнц – “Үй зайгүй миний найзууд"
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Морин хуур-2015” наадмын гала тоглолтод оролцох бүтээлийн нэрс тодорлоо  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй