
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг идэрчүүдийн футзалын УАШТ клүбүүдийн тоглолтоор өнөөдөр эхэллээ. Тэмцээн Төвийн, Алтайн, Хангайн бүс болон Улаанбаатар хотын клүбүүдүүдийн дунд дөрвөн хэсэгт 15 ба 17 хүртэлх насны ангилалд зохиогдож байна.
Алтай, Хангай, Төвийн бүсээс нийт нас, насанд зургаан баг шалгарч улмаар Улаанбаатар хотоос шалгарсан 10 багтай нийлүүлж шилдэг 16 багийг бүрдүүлэх учиртай юм. Шигшээ тоглолт ирэх сарын 13-20-нд үргэлжилнэ. Энэ удаагийн Улаанбаатар хот дахь клүбүүд дүүргийн бүсийн тэмцээн 15 хүртэлх насанд 19 баг оролцож байгаа бөгөөд үүнээс дүүргийг төлөөлж “Хан-Уул”, “Баянзүрх” гэсэн хоёр баг оролцож, бусад нь клүбүүд байгаа юм. Тун хүчтэй өрсөлдөөн гарах нь ойлгомжтой хэдий ч хэсэг тус бүрт эхний хоёрт орсон багууд шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болно. Харин 17 хүртэлх насанд дөрвөн хэсэгт 15 баг оролцож байгаа юм. Хэсэг тус бүрээс шалгарсан хоёр багийг шигшээд оролцуулна.
Клүбүүдийн тоглолт өнөөдөр эхэллээ | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.