
Английн түүхт хоёр багийн Гранд Дэрби 177 дахь тоглолт ширүүн өрсөлдөөнд дунд болж өнгөрлөө. Өмнөх тойрогт адилхан 3:3 гэсэн тоогоор тэнцсэн хоёр баг гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт бараг оруулсангүй. Талбайн эзэд Аибын оронд Лукасыг гаргажээ. Премьер лигийн түүхэнд хоорондын тоглолтонд нь 16 улаан хуудас өргөгдсөн байдаг бөгөөд Эвэртон - Ливэрпүүлийн тоглолт 20 улаан хуудас авснаар урд нь бичигддэг.
Тоглолтын эхнээс талбайн эзэд зогсоо зайгүй довтлож боломжуудыг ээлж дарааллан үүсгэсээр байлаа. Өөрсдөө бөмбөгтэй үедээ аль болох урагш тоглож Юнаитэдийн хамгаалалтыг завгүй байлгах болов. Харин зочид бөмбөг авах үед нэг нэгээрээ бөмбөгтэй хүн рүү нэхэлт хийн бөмбөг рүү чиглэсэн тоглолтыг хийж байлаа.
Клоппын арга барилын зорилго бөмбөг байдаг хойно Манчэстэрийн бөмбөгтэй тоглогчид тайван тоглох ямар ч үндэс байсангүй. Бөмбөгтэй тоглогчийн нэхэлтээс Марсиал л ур чадвараараа гарахаас бусад тоглогчдод тун хэцүү байсан юм. Фэллаини биеийн хүчээ ашиглах боловч хоёр тоглогчийн давхар хамгаалалт бөмбөгийг салгачихаад байлаа.
Эхний үед Ливэрпүүл тоглолтыг тэргүүлэх олон боломжийг ээлж дарааллан гаргаж байв. Лаллана хаалгач торгуулийн талбайн шугам хүртэл гаргаад ирсэн үед давуулж мөргөх гээд чадсангүй. Улмаар Фирмино, Милнэр, Хэндэрсон нар довтолгооны төгсгөлүүдийг тааруу хийснээр Юнаитэдад аз тохиов. Зөрүүлээд Лукасын хоёр эвгүй алдаанд шүүгч Клаттэнбүрг хуудас өгөлгүй Лукас азтай байлаа.
Жигүүрээр биш төвөөр довтолгооны хувилбараа амжилттай үүсгэж байсан нь Юнаитэдийн хагас хамгаалалтын бүс тааруу ажилласныг харуулна. Смоллинг, Блинд нарын урд гарч ирээд ханатай тоглож боломжуудаа хялбархан үүсгэж байсан юм. Гэвч хөлбөмбөгт үр дүн эцсийн дүнг шийддэг болохоор эхний үе гоолгүй өндөрлөв. Харин үеийн төгсгөлд Эшли Янг гэмтэл авч Бортвик-Жэксон сэлгээгээр орж ирсэн юм.
Манчэстэр Юнаитэд Ливэрпүүлтэй хийсэн энэ улирлын хоёр тоглолтын эхний үед хаалга оносон нэг ч цохилт хийгээгүй гэдэг статистикийг үзүүлсэн бол Ливэрпүүлийн 10 цохилт тутмын нэг нь гоол болж буй гэсэн тааруу үзүүлэлтээ батлав.
Хоёрдугаар үе дахиад л талбайн эздийн нэхэлт, гүйлт, довтолгооноор эхлэж Эмрэ Жаны цохилтыг Дэ Хеа хаалаа. Торгуулийн талбайн гадны Ливэрпүүлчүүд богино дамжуулалтыг маш сайн хийсэн юм. Төвөөр явж буй довтолгоон нь амжилттай болж байсан учир Юнаитэд төв рүүгээ шахах үед жигүүрээр Морэно, Клаин нар хэд хэдэн аюултай оролтууд хийв. Гэвч төгсгөл байсангүй. Юнаитэдийн довтолгоо төдий л амжилттай болохгүй зүүн жигүүр рүү алсын дамжуулалт өгч тэрийг нь Марсиал, Рүүни нар авч голлох довтолгооноо явуулж байлаа.
Сайн хаалгачтай баг ардаа санаа амар байдаг шиг Дэ Хеа тоглолтын гол баатар болж олон аюултай цохилтуудыг хаасны нэг нь Жаны баруун хөлний хүчтэй цохилт байсан юм. Бараг л орж байсан бөмбөг гэхэд болно. Нэмээд Фирмино дамжуулалт хаясан ч Дэ Хеагийн хуруу мөн л хүрсэн юм.
Хурдтай нэхэлт хийдэг баг нуруу нам байх нь элбэг. Ливэрпүүлд өндөр хурдтай тоглогч байхгүй болохоор төвийн хоёр хамгаалагчаас бусад нь нуруу намтай тоглогчид гараанд гарч буй. Үүнийхээ хариуд хоёрдугаар давхар лигийн хамгийн муу тоглолтыг үзүүлж байгаа юм. Булангийн цохилтоос зургаан гоол алдаж лигийг тэргүүлж байсан бол энэ удаа дахин булангаас гоол алдав. Фэллаинигийн мөргөсөн бөмбөг хөндлөвч ойгоод гараад ирэхэд Рүүни цөм цохиж тоог нээсэн билээ. Ингэснээр лигийн хүрээнд нэг багийн нэр дээр хамгийн олон буюу 176 гоол оруулсан гэсэн амжилтыг тогтоов.
Үлдсэн 10 минутанд талбайн эзэд довтолсон ч гоол оруулж чадсангүй. Хаалга ганц оносон нь гоол болсон бөгөөд Ливэрпүүлийг талбайдаа хүлээж авахдаа мөн л гурван хаалга оносон цохилт нь гоол болсон юм.
Ливэрпүүл 0:1 Манчэстэр Юнаитэд | ||
Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.