
Авто спортын олимп гэгддэг 37 дахь удаагийн "Дакар Ралли" уралдаан энэ сарын 2-16-нд болж, нийт 13 гараа өндөрлөлөө. Өмнөд Америкийн Аргентин, Болив улсын нутгуудыг дамжин нийт 13 гараанд 9.237 км замыг туулж уралдсан энэ удаагийн уралдаанд мотоциклийн төрөлд шинэ аварга төрлөө.
Мотоциклийн ангилалд Австрийн КТМ, Японы Хонда, Ямаха, Шведийн Хускварне, Францын Шерко гэсэн таван багийн 100 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Австралийн тамирчин KTM багийн нисгэгч Тоби Прайс нийт таван гараанд тэргүүлж, авто спортын дэлхийн аварга боллоо.
Тэрээр нийт замыг 48 цаг, 09.15 секундын хугацаанд туулснаар ийнхүү мотоциклийн ангиллын аварга болж байгаа юм. Ийнхүү мотоциклийн төрөлд сүүлийн 11 жилд анх удаагаа шинэ аварга төрж байгаа нь энэ юм.
Автомашины ангилалд АНУ-ын форд, Францын Пижиот, Их Британийн Мини, Япон улсын Тоёота гэсэн тэргүүлэгч дөрвөн багийн шилдэг тамирчид өрсөлдөж, аваргаа тодруулсан юм. Тус ангилалд, нийт зургаан гараанд тэргүүлсэн амжилтаар Пижиот багийн нисэгч Себастиан Петерхансел тэргүүллээ.
Тэрээр нийт замыг 58 цаг 47.41 секундын хугацаанд туулсан юм. Харин дөрвөн дугуйтын ангилалд Японы Хонда, Ямаха болон Канадын Кан-Эм гэсэн гурван багийн тамирчид өрсөлдөж, аваргаа тодруулсан юм. Тус ангилалд Аргентин улсын тамирчин Ямаха багийн нисэгч Патронелль тэргүүлж, дэлхийн аварга цолыг 3 дахь удаагаа хүртлээ.
Тэрээр нийт замыг 58 цаг, 47.41 секундын хугацаанд туулж барианд орж ирсэн юм. Ачааны автомашины төрөлд ОХУ-ын баг тамирчид уралдааны эхнээс л манлайлж явсан. Гэсэн хэдий ч Италийн Айвеко багийн Нидерланд тамирчин Жерард де Рүүе ахлагчтай баг тэргүүллээ.
Тэд нийт замаа 44 цаг 42.03 секундын хугацаанд туулсан юм. Ийнхүү 37 дахь удаагийн "Дакар ралли" уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
"Дакар Ралли"-гийн мотоциклийн ангилалд шинэ аварга төрлөө | ||
Үзсэн: 575 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.