Шууд Chart

NHL: "Чикаго Блекхавкс" бүсийн тэргүүллээ хадгаллаа

2016-01-19 15:20:44

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн улирлын тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдөр лигийн хүрээнд долоон тоглолт боллоо. 

Өрнөд бүсийг тэргүүлэгч "Чикаго Блекхавкс" улирлын ээлжит тойргийн тоглолтынхоо хүрээнд дорнод бүсийн есдүгээрт лигийг үргэлжлүүлж байсан "Канадиан Монтрейл" багийг мөсөн талбайдаа хүлээн авч тоглолоо. Хоккей сонирхогчдын анхаарлын төвд байсан энэ тоглолтод нийтдээ долоон шайб хаалганд орсон.

Тоглолтын эхний шайбыг хоёр дахь минутад талбайн эзэн багаас Ричард Пайник эсрэг багийн хаалганд оруулсан. Хоёр баг хаалгандаа ээлжлэн шайб алдаж байсан ч шийдвэрлэх үед тооны харьцаа 5:2 болсноор "Чикаго Блекхавкс" өрнөд бүсийн тэргүүллээ хадгаллаа. Тэд нийт 44 тоглолт хийснээс, 31 хожил, 13 хожигдолтой явна. Харин "Монтрейл" баг 23 хожил, 16 хожигдолтой дорнод бүсийн наймдугаарт лигийг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

NHL: "Чикаго Блекхавкс" бүсийн тэргүүллээ хадгаллаа   
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй