Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

2016-01-20 06:47:08

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 21, 22-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна.


2016 оны нэгдүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар үүлшиж, баруун болон төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 27-32 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 20-25 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 18-20 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 хэм хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2016 оны нэгдүгээр сарын 21-нээс нэгдүгээр сарын 25-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна. 23-нд баруун зүгийн нутгаар, 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн  
Үзсэн: 453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй