Шууд Chart

Дүрэм зөрчсөн жолооч нарын 63 хувь нь торгууль төлжээ

2013-09-24 07:32:00

Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-иар дамжуулан 9 сарын 23-ны өдрийн байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 20288 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 6667, хурд хэтрүүлсэн зөрчил 13621 бүртгэгджээ.

Торгууль төлөлтийн байдлыг авч үзвэл нийт зөрчлийн  63 % буюу 111,870,000 төгрөгийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд төвлөрүүлсэн байна.

Зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн хуудсыг хүргэн ажиллаж байна.

Нийтэлсэн: М.Тодбэх

Дүрэм зөрчсөн жолооч нарын 63 хувь нь торгууль төлжээ  
Үзсэн: 2067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй