Шууд Chart

Энэ жил 14.000 айл орон сууцанд орно

2013-09-24 07:36:00

ДДолоо хоног бүрийн Даваа гарагт хуралддаг “Бүтээн байгуулалтын цаг”-аар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Манай яам Монголбанктай хамтарч барилгын гол нэрийн материалуудын үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Энэ сарын эхээр цемент нийлүүлдэг үйлдвэрүүдэд засварын ажил хийсэнтэй холбоотойгоор тонн цементийн үнэ гурав хоногт  200.000 төгрөгт хүрсэн. Гэхдээ энэ ханшаар нэг ч тоннын худалдаа хийгээгүй. Одоо бол үнэ тогтворжсон. 10 дугаар сарын сүүлчээр сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр ашиглалтад орж 2015 оноос дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Орон сууцны үнэ ханш сүүлийн үеийн мэдээгээр захын хороололд 1.1-1.5 сая төгрөг, хотын төвийн хороололд 3 сая төгрөгт хүрч байна. Гадны иргэд болон ченжүүд орон сууц олноор нь худалдаж авснаар үнэ өслөө гэх мэдээлэл бий. Үл хөдлөх бүртгэлийн газраас гаргасан судалгаанаас харахад орон сууцны 96 хувь нь монгол иргэдийн, 2.6 хувь нь аж ахуйн нэгж, компанийн, 1.3 хувь нь гадаад иргэдийн нэр дээр бүртгэлтэй байна. 2010 онд 9800, 2011 онд 11.000, 2012 онд 11.400 айлын орон сууц ашиглалтад орсон. Энэ жил 14.000 айл орон сууцанд орох төлөвтэй байна” гэж мэдээллээ.

 

 

Нийтэлсэн: М.Тодбэх

Энэ жил 14.000 айл орон сууцанд орно  
Үзсэн: 1704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй