Шууд Chart

Иргэд эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээ захиран зарцуулдаг болно

2013-09-24 07:39:00

Монгол улсад Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдаж, мөрдсөнөөс хойш 20 жил өнгөрчээ. Ингэснээр эрүүл мэндийн даатгалд иргэдийн 90 хувь нь хамрагдсан бол сул тал иргэд эрүүл мэндийн даатгалаас үзүүлдэг эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжид сэтгэл хангалуун бус байдаг. Товчхондоо даатгуулагч маань хуулийн үйлчлэлийн гадна талд орхигддог.
Эрүүл мэндийн даатгалын санг даатгуулагчийн оролцоогүйгээр, хөндлөнгөөс хаа хамаагүй хүмүүс шийдэж ирсэн. Энэ утгаараа бид иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчлэн найруулсан төслийг өргөн барьсан. Мөн эрх зүйн ямар зохицуулалтыг түлхүү оруулах вэ гэдгийг хэлэлцэх үүднээс олон улсын туршлагатай байгууллагуудаас зөвлөгөө авах зорилгоор саяхан хуралдлаа.
Гол нь хуулийн зохицуулалтын гадна үлдсэн даатгуулагчийн эрхийг хамгаалж, даатгуулагч төвтэй хууль эрх зүйн тогтолцоог бий болгохыг зорьж байна. Ингэснээр даатгуулагч өөрөө эмчилгээ үйлчилгээгээ сонгодог, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээ захиран зарцуулдаг болох юм." хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ  "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагандаа  хэлсэн байна.

Нийтэлсэн: М.Тодбэх

Иргэд эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээ захиран зарцуулдаг болно  
Үзсэн: 2239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй