Шууд Chart

ТУЗ-ийн гишүүд "Рио Тинто" компанитай хэлэлцээр хийж байна

2013-09-24 08:51:18

“Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн Лондонд "Рио Тинто" компанийнхантай хэлэлцээр хийж байна.   УИХ-ын зарим гишүүдээс Засгийн газрыг “Рио Тинто”-гийн тавьсан саналыг хүлээж авахгүй  байхыг анхааруулж  шаардах бичиг хүргүүлсэн. “Рио Тинто”-гийн саналыг хүлээн авснаар Монгол улс 5.7 тэрбум ам.доллар, менежментийн төлбөрт болон роялти хэлбэрээр 1.4 тэрбум ам.долларыг “Рио Тинто”-д нэмж өгөх болно. Үүгээр ч зогсохгүй зээлийн барьцаанд  Оюутолгой компанийн биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь өгөх эрсдэл хүлээж буйг  шаардах бичигт тусгасныг УИХ-ын гишүүд онцолсон байдаг. Үүнээс үүдэн "Рио Тинто" компанитай  хийж буй энэ хэлэлцээр арга ажиллагаа, ур чадвар шаардах бололтой. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүнд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн нар ордог. Тэд гурав хоногийн өмнө Лондонг  зорьсон юм.
Нийтэлсэн: М.Тодбэх

ТУЗ-ийн гишүүд "Рио Тинто" компанитай хэлэлцээр хийж байна   
Үзсэн: 2147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй