Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2016.01.24/

2016-01-24 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 24. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 16. Адъяа гараг.  Найралт эх одтой, 2 хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. 

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Хайр сэтгэлийн харилцаанд өөдрөг, мөрөөдөмтгий байдлаар ханд. Энэ ордныхон амьдралд дуртай, хатуужилтай учир гэр бүлийн харилцаа сайн байна. Тэвчээр, хөдөлмөр, эргэн тойрныхонтойгоо харьцахдаа биеэ барих чадвар нь өөрийгөө хүндлэх байдлыг хэвээр хадгална. Санхүүгийн амжилт хүлээж байна. Таатай урилга, үүнийг хүлээж авах хэрэгтэй. Таны амьдралыг баялаг болгож, харилцаанаас сэтгэл ханамж авахаас гадна шинэ найз нарыг бэлэглэнэ. Энэ өдөр эргэн тойрны бодит байдал тань руу чиглэх учир эерэг сэтгэлд төвлөрч, өөрт таатай хүмүүсээр хүрээлүүл.


Үхэр (4/20-5/20)

Хөл үймээн, сэтгэл хөдлөлөөр дүүрэн боловч үр бүтээл багатай өдөр. Эрүүл ухааныг тань сэтгэл хөдлөл чинь давамгайлж байна. Үдээс хойш ажил амжилттай байна. Идэвх мэдэгдэхүйц дээшилж бэрхшээл саадыг даван туулна. Та өрөвч зөөлөн байж, эргэн тойрныхныхоо алдаа дутагдалыг бүү шүүмжил.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр олон энэ ордныхон хайрын мөрөөдөлд умбана. Хосуудын харьцаа энгийн жирийн харьцаанаас илүү гүн гүнзгий тогтвортой байдалд шилжинэ. Та хайртай хүнийхээ өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мөн та олон олон нойргүй шөнө, нулимастай дэр, сэтгэлийн шархнаас зугатааж чадахгүй бөгөөд зарим үед хайрын төлөө ийм байдал гаргах нь цаашид зовох зовлонгоос нимгэлж байдаг гэдгийг сана. Удахгүй та хэвийн байдалдаа орно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таны бусдыг татах чадвар нийтэч зан өндөр төвшинд байгаа тул романтик уулзалт, аливаа харилцаа холбоо тогтоох, мэдээлэл солилцох зэрэг нь маш үр дүнтэй байх болно. Сансрын энергийн өөрчлөлт нь ямар ч ажлыг хийхэд анхаарал болгоомжийг шаардана. Өнөөдөр худалдааны үйл ажиллагаанд таагүй, хөнгөмсөг амлалт, бодоогүй зардлууд гарах өдөр. Энэ сард хайрлах, хайрлуулах хүслээ мартаж тайвшрал, өөртөө итгэх итгэл түшиг тулгуур хайхыг зөвлөж байна.


Арслан (7/23-8/22)   

Хайрлуулах хүсэл хэдийгээр их байгаа боловч та ганцаар үлдэхээр шийднэ. Учир нь одоо танд таалагдаж байгаа хүн таны бодож байсан шиг байж чадахгүй гэсэн бодол толгойд чинь орж ирнэ. Гэхдээ хэн нэгний үгэнд хууртагдан амьдралдаа засаж болохооргүй алдаа гаргаж магадгүй тул энэ тал дээр хянамгай байх хэрэгтэй. Харин оройг ганцаараа өнгөрөөхийг хичээ. Энэ нь танд магадгүй боломж гаргах болно.


Охин (8/23-9/22)   

Энэ өдөр таны бүх зүйл байна. Харилцаа аажмаар хэвийн болно. Зөн билигтээ найд. Зарчим баримтлалгүй хэт уян зөөлөн байвал таны нэр хүнд унах болно. Та амьдралаа сайжруулж чадна. Шинэ танилуудтай болно. Харин болж буй үйл явдал хүмүүсийг бодитоор үнэлэхийг хичээ. Хэрэв та одоогоор ганц бие байгаа бол хоёр талын найз нараараа дамжуулан эсвэл аялалын үеэр хайрттайгаа учрахад бэлэн бай.


Жинлүүр (9/23-10/22)   

Сэтгэл санаа тайван ажил хэрэгтээ бүтээлчээр хандах өдөр. Ажил хэрэгч санал хүлээн авах ба эхэлсэн ажлаа амжилттай дуусгах магадлалтай. Аз амжилтаа тогтоон барьж байхын тулд ололт амжилтынхаа хил хязгаарыг тогтоо. Үдээс хойшхи цагийг амрахад зориул. Учир нь эрч хүч буурснаас ядарч сульдана. Харин хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амаа ариутгагчаар зайлахыг танд зөвлөж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Та тайван орчинд оройг өнгөрөөхийг хүсч магадгүй. Гэвч таны хайртад арай өөр төлөвлөгөө байна. Үүнээс болж муудалцаж болзошгүй. Сөрөг сэтгэл хөдлөлөөр өөрийгөө бүү зовоо. Сайтар амрахын тулд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөө. Энэ өдөр гэртээ өнгөрүүлсэн нь дээр байх болно. Бассейн болон устай ойр өнгөрүүлэх нь таатай байна.


Нум (11/22-12/21)   

Мэдрэмтгий хүмүүс сэтгэл хөдөлгөсөн роман, тууж уншаад үйл явдалд нь хэт автах болно. Эхнэр юм уу нөхөртэйгөө эсвэл хайртай хүнтэйгээ хамт байх төлөвлөгөө зохиоход яг таарсан үе. Ялангуяа сүүлийн үед харилцаа тань бага зэрэг хэлбэлзэлтэй байгаа бол. Ганц бие хонинууд зөн совиндоо итгэ.


Матар (12/22-1/19)   

Алс хол арилжаа наймаанд явах, далайд очиж амрах, сувилалд буюу давтамжтай эмчилгээ хийлгэхэд таатай байна. Эрч хүч авах шинэ эх үүсвэр хайж ол. Худалдан авалт болон анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Магадгүй хууран мэхлэлт эсвэл хий дэмий зүйлд мөнгөө үрэх магадлалтай байна. Зах руу явсны хэрэггүй мөн махан бүтээгдэхүүн хэт их хэрэглэх, архи дарс их ууснаас болоод ходоод гэдэс хямарч болзошгүй байна. Ихэнх цаг хугацааг цэвэр агаарт өнгөрөөхийг хичээгээрэй..


Хумх (1/20-2/18)   

Хайр дурлалд азтай байж, бүтээлч, аз жаргалтай амралтын өдөр байх болно. Та юу ч өмссөн байсан өнөөдөр сайхан харагдах болно. Хэрвээ та өнөөдөр бизнесийн уулзалттай бол үүнийг албан бус байдлаар хийж оройн хоол хамт идэж өнгөрөөвөл үр дүн нь үнэхээр гайхалтай байж чадна. Та хүүхэд өргөж авсан бол тэдэнтэй хамт цагийг өнгөрөөж тухтай ярилцах хэрэгтэй. Танд өнөөдөр гэртээ хийх ажил их байсан ч хамаагүй өдрийн болон оройн хоол идэх цаг гаргаж энэ цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Найзуудтайгаа тансаг кафед сууж, гэр бүлийнхэнтэйгээ цэцэрлэгг хүрээлэнгээр зугаал. Мөн дасгал хөдөлгөөн хий.


Загас (2/19-3/20)

Илүү дутуу зүйлсээр биеийнхээ эрч хүчний тэнцвэрийг алдагдуулж болзошгүй. Энэ өдөр бүх зүйлийг хэр хэмжээнд нь байлгахгүй бол олон асуудлууд, өвчин зовлонтой учирч магадгүй. Таны бие махбод хэрхэн шаналж буйг төсөөлөөд үз дээ. Автын болон ахуйн ослоос болгоомжил. Танд атаархагчдын хов жив, цуу ярианаас болгоомжил. Дарга удирдлагын зүгээс шүүмжлэл ирнэ. Иймээс энэ өдөр маш тэвчээртэй байж, биеэ барь. Чухал ажилдаа анхаарлаа хандуулж, бусдыг хойш тавь.

 

 


Өнөөдрийн зурхай /2016.01.24/   
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй