Шууд Chart

Алдарт Станка Златева зодог тайллаа

2016-01-22 12:32:16

Дэлхийн тав, Европын зургаан удаагийн аварга, Болгарын хүнд жингийн нэрт бөх Станка Златева нурууны гэмтлийн улмаас тамирчны замналаа өндөрлүүлснээ хоёр хоногийн өмнө зарлажээ. Олимпийн хошой мөнгөн медальтай тэрбээр "Жил гаруйн турш энэ гэмтлийг даван гарахыг хичээсэн ч даанч чадахгүй нь. Уг нь эмчилгээ үр дүнтэй болсон бол би ирэх дөрөвдүгээр сард Олимпийн эрхийн төлөө бэлтгэх байсан юм. "Рио-2016”-д өрсөлдөж чадахгүйгээс хойш дараагийн тамирчиндаа зай тавьж өгье” хэмээн өөрийн улсын сайтад ярилцлага өгсөн байна. Гэхдээ Златева өөрийн хамгийн дуртай спорттойгоо ойрхон байх болно гэдгээ амласан. Болгарын бөхийн холбооноос ч түүнд эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багт дасгалжуулагчаар ажиллах санал тавьжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Алдарт Станка Златева зодог тайллаа  
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй