
Мэргэжлийн талбайн теннисний 2016 оны анхны "Их дуулга" 104 дэх удаагийн Австралийн нээлттэй тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. Тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд эхлээд байгаа. Энэ өдөр нийт гурван тоглолт боллоо. Австрали улсын Мельбурн хотноо зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 33 теннисчин өрсөлдөж байгаа бол эмэгтэйчүүдийн төрөлд 32 теннисчин хурд хүчээ сорин өрсөлдөж байна.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааны 12 дугаарт эрэмбэлэгдэж байгаа Швейцарийн алдарт тамирчин Белинда Бенчич, Украйны теннисчин Катарена Бондаренкотой учраа тааран тоглолоо. Нийт нэг цаг 27 минут үргэлжилсэн тус тоглолтод Белинда Бенчич өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж, хоёр сэйтэд илүүрхсэнээр хожлоо.
Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааны 26-д эрэмбэлэгдэж байгаа Испанийн теннисчин Гарсиа Лопез, дэлхийн чансааны долоодугаарт эрэмблэгдэж байгаа Японы теннисчин Кей Нишикоритой учраа тааран өрсөлдлөө. Кей Нишикори тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч 7:5, 6:2, 6:4-ийн өрсөлдөгчөө буулган авлаа.
Энэ өдрийн сүүлийн тоглолт дэлхийн чансааны 20-д эрэмбэлэгдэж байгаа Австрийн теннисчин Доминик Тим, дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдэж байгаа Польшийн теннисчин Дэвид Гоффин нарын хооронд өрнөсөн. Дэвид Гоффины хувьд Австралийн нээлттэй тэмцээнийг нэг ч хожигдолгүй үргэлжлүүлж байгаа. Нийт 1 цаг 57 минут үргэлжилсэн тус тоглолтод Дэвид Гоффин өрсөлдөгчөө 6:1, 3:6, 7:6-ийн харьцаатай буулган авлаа.
Нийт 44 сая америк долларын шагналын сантай тус тэмцээнд түрүүлсэн тамирчин 3.8 сая америк долларын шагнал хүртээд зогсохгүй, өөрийн чансаанд 2000 оноог нэмж авах юм.
Австралийн нээлттэй тэмцээний гуравдугаар тойрог эхэллээ | ||
Үзсэн: 543 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.