Шууд Chart

Кей Нишикори өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхлээ

2016-01-22 15:42:43

Мэргэжлийн талбайн теннисний 2016 оны анхны "Их дуулга" 104 дэх удаагийн Австралийн нээлттэй тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд эхлээд байна.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд, дэлхийн чансааны 26-д эрэмблэгдэж байгаа Испанийн теннисчин Гарсиа Лопез, дэлхийн чансааны долоод эрэмблэгдэж байгаа Японы теннисчин Кей Нишикоритой учраа тааран өрсөлдсөн. Хашир туршлагатай Кей Нишикори тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авч, өрсөлдөгчөө 7:5, 6:2, 6:4-ийн харьцаатай хожиж, ямар ч боломж өгсөнгүй. Ингэснээр тэрбээр шувтаргын тоглолтуудад оролцох замаа заслаа. 

Маргааш эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл дэлхийн чансааны гуравт бичигдэж байгаа Швейцарийн теннисчин Рожер Федерер, дэлхийн чансааны 27-д эрэмбэлэгдэж байгаа Болгарын теннисчин Григор Димитров нарын хооронд болно.

2016 оны талбайн теннисны анхны их дуулга болох Австралийн нээлттэй тэмцээн энэ сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилж, аваргуудаа тодруулна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кей Нишикори өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхлээ  
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй