Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн

2016-01-24 15:53:09

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар явган шуурга шуурч, хүйтэн байна.


2016 оны нэгдүгээр сарын 24-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй.  Цас орохгүй. Салхи  баруунаас 5-10 м/с. 17 цагт 21 хэм, 20 цагт 24 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 21 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 60 хувь, агаарын даралт 882 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны нэгдүгээр сарын 24-ны 20 цагаас нэгдүгээр сарын 25-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 17-19  хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө       9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр   26-28 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.


2016 оны нэгдүгээр сарын 26-наас нэгдүгээр сарын 30-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд Хангайн уулсаар, 27-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 26, 27-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 26-31 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй