Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

2016-01-25 06:46:44

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар явган шуурга шуурч, хүйтэн байна.


2016 оны нэгдүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй.  Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоод  секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, ихэнх нутгаар явган шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 29-34 хэм, Увс нуурын хотгор,  Хүрэн бэлчир, Хараа, Ерөө голын хөндийгөөр 22-27 хэм,  Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар  17-22 хэм, говийн бүсийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны нэгдүгээр сарын 26-наас нэгдүгээр сарын 30-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд Хангайн уулсаар, 27-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 26, 27-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 26-31 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй