Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-01-25 12:20:29

2016 оны нэгдүгээр сарын 25-аас хоёрдугаар сарын 01-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Ихэнх хугацаанд хүйтэн байна-


Баруун аймгуудын нутгаар28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 28-29-нд нутгийн өмнөд хэсгээр салхи 12-14 м/с хүрч шрүүснэ. Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм өдөртөө 33-38 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 хэм өдөртөө 12-17 радус, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.


Төвийн аймгуудын нутгаар: 25-нд зарим газраар, 28-нд нутгийн хойд хэсгээр, 26, 29-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, салхи зүүн хойноос 7-12 м/с хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 42-47 хэм өдөртөө 30-35 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.       


Зүүн аймгуудын нутгаар: 25-нд зарим газраар, 26-28нд нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 28-33 хэм өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй