
Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.
2016 оны 1-р сарын 25-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 22 хэм, 20 цагт 24 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 69 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны нэгдүгээр сарын 25-ны 20 цагаас нэгдүгээр сарын 26-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 37-42 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Дунговийн нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 29-31 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.
2016 оны нэгдүгээр сарын 27-наас нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 26-31 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн | ||
Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.