
“Гавана -2016” Гран При тэмцээнээс 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд А.Цолмон нар хүрэл медаль хүртлээ. Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн календарчлагдсан төлөвлөгөөний дагуу "Рио-2016" олимпийн эрхийн оноо олгох тэмцээн Кубын Гавана хотноос энэ сарын 22-24-нд болсон юм. Үүнд 66 орны 386 (эрэгтэй 231, эмэгтэй 155) жүдоч өрсөлдсөнөөс манай жүдочид хоёр хүрэл медаль хүртэж, 15 дугаар байрт жагслаа. Харин ОХУ гурав, Куба, Изриаль, Бразил тус бүр хоёр алтан медаль хүртжээ.
Г.Одбаяр, А.Цолмон нар хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.