Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн

2016-01-26 06:45:28

2016 оны нэгдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Завхан голын эхээр 36-41 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө голын хөндийгөөр 26-31 хэм, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 29 хэм хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны нэгдүгээр сарын 27-наас нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 26-31 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн  
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй