
Өөрийгөө үргэлж бусадтай харьцуулдаг, бүхэнд өрсөлдөх сэтгэлээр ханддаг, олны анхаарлын төвд байнга байхыг хүсдэг, бусдаар өрөвдүүлж бусдад бүх бурууг өгч өөрийгөө бүхнээс өмгөөлдөг хүмүүс нь дутагдал гологдлын хам шинжтэй хүмүүс юм. Тийм хүмүүс өөртөө итгэл муутай, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь доогуур байдаг.
Гологдол дутагдлын хам шинжийг үүсгэх шалтгаан олон янз байдаг. Үүнд ихэвчлэн бага наснаасаа мэдэрсэн ичгүүр айдас, гачигдал, өлмөн зэлмэн байдал мөн биеийн гаж согог, нийгмийн гарал үүсэл гээд олон хүчин зүйл нөлөөлдөг байна.
Энэ дутагдлаа нөхөж далдлахын тулд зарим нь мэдэмхийрэх, захиран тушаах, баярхах зэрэг ааш зан гаргадаг аж. Харин зарим нь өөрийгөө бусдын золиос болсон мэтээр ойлгуулж өрөвдүүлэн олны анхаарлыг татахыг хичээдэг байна. Өөрийгөө ямагт өрөвдөж өөрийгөө бусдаас доогуур гэж үзэх мэдрэмж нь хүнийг атаархуу сэхүүн түрэмгий зан ааштай болгодог.
Сагсуурах нь хоосны шинж тэмдэг болдог бол баярхах нь ядуугийн билэг тэмдэг юм. Тийм хам шинжтэй хүмүүс бусдын хэлж ярьж байгаа зүйлсийг ямагт эсэргүүцэн өөрийнхөө мэдлэг чадвараа үргэлжид нотлохыг хичээдэг.
Эцэст нь өөрийнхөө үнэ цэнэ байр сууриа мэддэг хүн хэнд ч юуг ч нотлож харуулахын хэрэг байдаггүй юм.
Жич: “Комплекс неполноценности” гэдгийг орос үгийг гологдол дутагдлын хам шинж гэж хөрвүүллээ.
Сагсуурах нь хоосны шинж тэмдэг бол баярхах нь ядуугийн илрэл | ||
Үзсэн: 3521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.