
“Хулганы сүү” дэлхийн хамгийн үнэтэй сүү байдаг талаар modernmechanix.com сайтад мэдээлсэн байна. Тодруулбал, тус сайтад дэлхийн зах зээл дээр хулганын сүүг нэг литрийг нь 22 мянган доллараар худалдаалдаг талаар дурджээ. Харин тэрхүү нэг литр сүүг бэлтгэхийн тулд 4000 хулганыг саадаг гэнэ.
Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан эрдэмтэд хулганын сүү юунд ашиг тустай талаар хийсэн судалгаагаа танилцуулжээ. Тэдний тодорхойлсноор хулганын сүүг эмийн найрлагад оруулж, эрхтэн системийн эмгэгийг эмчлэх эм гарган авдаг гэнэ. Ингэхийн тулд хулганын сүүг хүний хөхний сүүний уураг лактоферринтэй нийлэгжүүлэх бөгөөд ингэснээр маш өвөрмөц эмийн бэлдмэл бэлэн болдог ажээ.
“Хулганын сүү” дэлхийн хамгийн үнэтэй сүү | ||
Үзсэн: 2355 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.