
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтарсан тоглолт хийнэ. Тэд саяхан ханийн сэдэвтэй нэгэн дуунынхаа клипний зураг авалтыг малчны хотонд хийхдээ хос халиун зүстэй морь унасан нь урьдын дотно нөхөр явсан үеэ санагдуулах шиг. Гэхдээ чухам ямар нэртэй дуу гэдгээ тэд ихэд нууцалж байна. Учир нь сар шинийн дараа Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах тоглолтоо энэ дуугаараа нэрлэх аж. Энэ нь ч тэдний шинэ менежмент бололтой. Тиймээс зохиолын дууны “ханхүү, гүнж” хоёрынхоо удтал хүлээлгэсэн тоглолтыг тун удахгүй үзэх нь. Олон сайхан шинэ дуу мэндэлсэн байх гэдэгт итгэж байна.
С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтарч тоглоно | ||
Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.