
“Mongolian Academy awards-2015” дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнгөрсөн ням гарагт болж, “Аав” киноны уран бүтээлчид гран при хүртлээ. Тав дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаанд 20-иод уран бүтээл өрсөлдсөн юм.
“Шилдэг дебют кино”-гоор “U Film” студийн хоёр дахь, жүжигчин Г.Ундармаагийн найруулсан анхны бүтээл “Тютю”, “Шилдэг баримтат кино”-гоор Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, найруулагч Г.Золжаргалын “Тавилан”, “Богино хэмжээний кино”-гоор жүжигчин У.Пүрэвжавын “Уулын эзэн”, “Шилдэг дууны найруулагч”-аар Б.Баярхүү “Ар хударга” киногоор, “Шилдэг дуу”-гаар “Аюултай харилцаа” киноны уран бүтээлийг амилуулсан дуучин Э.Агиймаа, “Шилдэг хөгжмийн зохиолч”-оор “Амьдрал нулимсанд дургүй” киноны хөгжмийн зохиолч Б.Одбаяр шалгарсан.
Харин “Шилдэг дүрсний эффект”-ээр “Хүүхэлдэй” киноны графикч Ч.Түвшинтөгс, “Шилдэг эвлүүлэгч”-ээр “Учрал” киноны эвлүүлэгч Д.Төгсбаяр, “Шилдэг зураглаач”-аар “Аав” киноны зураглаач О.Базаррагчаа, “Шилдэг хөрөнгө оруулагч” буюу шилдэг продюссероор “Сүүлчийн шөнө” киноны продюссер “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайхан нар шалгарсан юм. Харин тус наадмын хамгийн хүндтэй шагналын нэг “Шилдэг туслах эрэгтэй дүр”-ийн шагналыг “Ээж ээ надтай гэрлээч” киноны туслах дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баттөмөр, “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийг “Хүдэн” кинонд тоглосон ахмад уран бүтээлч А.Цэгмэд, “Шилдэг эрэгтэй гол дүр”-ээр “Аав” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Ц.Цэрэнболд, “Шилдэг эмэгтэй гол дүр”-ээр “Ар хударга” киноны эмэгтэй гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Долгор, “Шилдэг кино зохиол”-оор “Аав” киноны зохиолч М.Энхдалай, “Шилдэг найруулагч”-аар “Аав” киноны ерөнхий найруулагч Г.Эрдэнэбилэг, “Шилдгийн шилдэг бүтээл”-ээр “Black Zebra” студийн бүтээсэн “Аав” уран сайхны кино шалгарлаа.
Шилдгийн шилдэг киногоор “Аав” шалгарлаа | ||
Үзсэн: 2509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.