Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Морин хуур-2015” наадам өнөөдөр болно

2016-01-28 09:14:56
Error loading player: No playable sources found

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадмын гала тоглолт өнөөдөр болно. 29 дэх жилдээ болж буй тус наадамд Баян-Өлгий, Увс, Хэнтий, Орхон аймгийн хөгжмийн зохиолчдын 93 бүтээл өрсөлдсөнөөс эхний шалгаруулалтад 25-ыг нь кодоор шүүж, өнөөдөр шилгүүдээ тодруулах гэж байна. Өнгөрсөн жилүүдэд өрсөлдсөн бүтээлүүдийг нийтийн, рок поп, хүүхдийн зэрэг долоон номинацид шүүдэг байсан бол энэ жил зөвхөн нэг хүрээг хамруулж, оны шилдэг дууг нэрлэнэ.

Гала тоглолтод оролцох уран бүтээлийн нэрс:

    Н.Жанцанноров - "Бурхан Халдун"

    Д.Дорлиг - "Аав л нутаг хоёр минь"

    Д.Нацагдорж - “Тэнгэрийн хаяа”

    Д.Цэцэрлэг – “Ээж минь та урт наслаарай”

    Р.Санжсүрэн – “Хүчтэний манлай”

     Б.Магсаржав – “Гэргий ээж”

    Г.Тэрбиш – “Ембүүтэй нуур”

    Х.Алтангэрэл – “Дарьгангын хээр тал”

    Н.Чулуунхүү – “Алтан овог”

    Цэн.Эрдэнэбат – “Уйдашгүй эх орон”

    Б.Цогтдэлгэр – “Сүүнд ивэлсэн хайр”

    Д.Ариунболд – “Тэнгэр энэтэй аав”

    Д.Батсүх – “Дөрвөн цагийн аяс”

    Б.Бямбабаяр – “Цэцэн ханы нутаг”

    Б.Бат-Эрдэнэ – “Хоймор өнжих нар”

    У.Пүрэвсүрэн – “Отгонтэнгэр тандаа”

    Г.Жанцансамбуу – “Хакүхо их аварга”

    Н.Бат-Өлзий – “Аглагт бүтээлийн орон”

    Ц.Саранзаяа – “Хамгийн сайхан орой”

    Ц.Пүрэвхүү – “Жигүүрт саарал”

    Д.Чулуун – “Улаанбаатар”

    Т.Сэр-Од – “Тавилангийн харгуй”

    У.Нармандах – “Эхийн сэтгэл”

    А.Мөнгөншагай – “Хайрын цагаан даль”

    Х.Мөнхертөнц – “Үй зайгүй миний найзууд"

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Морин хуур-2015” наадам өнөөдөр болно   
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй