Шууд Chart

О.Баянмөнх ээждээ зориулж дуун суварга босголоо

2016-01-28 09:43:49

Дуучин О.Баянмөнх “Ээжийнхээ дэргэд” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. Шүлгийг яруу найрагч П.Лхагвасүрэн, аялгууг хөгжмийн зохиолч Р.Энхтайван бичсэн байна. О.Баянмөнх нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумынх. Дархад хүн болж төрснөөрөө бахархдаг түүний шинэ дууны клипэнд “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, Монгол Улсын харцага Г.Ганхуяг, Ц.Содномдорж, улсын начин Б.Баянмөнх нарын зэрэг хүчтэн ээждээ алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барьж тоглосон байна. О.Баянмөнх “Миний амьдралд худлаа хэлж байгаагүй ганцхан хүн байсан нь миний ээж. Ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж энэ дуугаа бичүүлсэн дээ” гэж байв. “Омогшил”, “Хөх Монголын хүчтэнүүд” зэрэг тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьсан дуучин танд уран бүтээлийн улам өндөр амжилт хүсье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Баянмөнх ээждээ зориулж дуун суварга босголоо  
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй