
Энэтхэгийн Дели хотноо “Рио-2016” олимпийн эрх олгох буудлагын Ази тивийн сүүлчийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Тэмцээнд тивийн 30-аад орны 538 мэргэн буудагч олимпийн 35 эрхийн төлөө өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнд олимпийн эрх өвөртлөөд байгаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар гар буу, ОУХМ Г.Нандинзаяа урт бууны төрөлд багийн бүрэлдэхүүнд багтан цэц мэргэнээ сорьж байна. Өчигдрийн хувьд 10 метрийн гар бууны эмэгтэй дасгалд 45 тамирчин оролцсоноос ОУХМ Т.Баярмаа 13, ОУХМ Т.Баярцэцэг 19, ОУХМ Т.Гантуул 38-р байрт бичигдлээ. Энэ дасгалд О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар хувиар буудсан. Харин 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах эрэгтэй дасгалд 41 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Х.Бямбабаатар зургаа, ОУХМ Н.Баяраа 15, ОУХМ Б.Бишрэл 23 дугаар байрт жагслаа. Энэ дасгалд БНСУ, Тайландын буудагчид олимпод оролцох эрхтэй болов. 25 метрийн олимпийн хурдан буудлагын эрэгтэй дасгалд спортын мастер О.Төгөлдөр, Ш.Буянзаяа нар эхний 30 сумаа буудсан бол өнөөдөр дахин 30 сум буудна.
Энэхүү тэмцээнд манай улсын 16 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцож байна. Тэмцээн ирэх сарын 2-нд өндөрлөнө.
Мэргэн буучид Ази тивийн сүүлчийн тэмцээнд цэц мэргэнээ сорьж байна | ||
Үзсэн: 561 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.